Баянхонгор аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд аймгийн өнгө төрх, түүх соёл, зан заншил, онцлог болон дотоод, гадаадын жуулчдын амрах, аялах орчныг бүрдүүлсэн хүндэтгэлийн хаалга хийх аймгийн Засаг даргын захирамж гарсан.
Захирамжийн дагуу ажлын хэсэг хуралдаж хүндэтгэлийн хаалгыг нүсэр том, хөрөнгө зарахаас илүүтэй амрагч, зорчигчдын амрах тухлах нөхцөлийг бүрдүүлсэн, аймгийн онцлог бэлгэ тэмдгийг илэрхийлсэн байдлаар хийх талаар санал нэгдэж, Өлзийт сумын нутагт байршлыг сонгоод байгаа юм.
Тэгвэл тус байршилд иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд угтах талбайн төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ.
150*60м харьцаатай талбайг тохижуулах төслийг энэ сарын 21-ний өдрийг хүртэл аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс хүлээн авч, шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах юм байна.
Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 89447788, 99169673 утсаар холбогдож лавлах боломжтой.