Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төв, суурингийн өвөлжилтийн бэлтгэл 56,0 хувьтай байна

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн төв, суурингийн өвөлжилтийн бэлтгэлийн ажлын талаар мэдээлэл сонсож, өвөлжилтийн бэлтгэлийн дутууг яаралтай хангах чиглэл өглөө. Аймгийн хэмжээгээр 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг 56,0 хувь хангаад байгаа талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Буманбаяр мэдээлсэн юм. Аймгийн хэмжээгээр халаалтын улиралд нийт 17,3 мянган тонн нүүрс шаардлагатай аж.
Одоогийн байдлаар 967 тонн нөөцтэй байна. Баяннуур, Бүрэгхангай, Дашинчилэн, Рашаант, Хутаг-Өндөр сум нүүрсээ татаж аваагүй мэдээтэй байна. Булган сумын хэрэглэгчдэд ус, дулаан түгээх үйлчилгээ үзүүлдэг “Булган мээж” ХХК өвөлжилтийн бэлтгэлийг 70,0 хувь хангажээ. Харин Дулааны станц 2021-2022 оны тоног төхөөрөмжийн 95,0 хувьд засвар үйлчилгээ хийж, халаалтын улиралд үйлдвэрлэл явуулах бэлтгэл бүрэн хангасан гэсэн дүгнэлт гаргасан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ