Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Чингэлэгт тээврийн нэмэлт терминалыг барьж байна



Өмнөговь аймагт чингэлэгт тээврийн нэмэлт терминалыг барьж байна. Нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажил 80 гаруй хувьтай байна. Энэхүү бүтээн байгуулалтыг "Тавантолгой" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Энержи ресурс" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа юм. Мөн Гашуунсухайтад үерийн далан, чингэлэг тээвэр, урт болон богинын тээврийн зам талбайн ажил хийгдэж, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Шивээхүрэн боомтын гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгсөн бөгөөд чингэлэгт тээврийн терминалын зам талбайн ажил эхэлсэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ