Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БОАЖГ-т мод усалгааны машин олгов



Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт аймаг, сумдын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Үүний хүрээнд орон нутгийн төсвийн 60 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн БОАЖГ-т усалгааны цоо шинэ авто машиныг хүлээлгэн өглөө. Аймгийн БОАЖГ 2013 оноос хойш авто машинаа шинэчлээгүй аж.  
Баруун-Урт суманд 20 орчим мянган мод бий. Үүнийг аймгийн БОАЖГ, мод үржүүлгийн гурван ААН-тэй хамтран арчилгаа, усалгааг тусгай графикийн дагуу хийдэг. Өнгөрсөн 7 дугаар сард хийсэн мониторинг судалгаагаар модны ургалт 80 хувьтай байна гэж дүгнэгджээ. Харин ийнхүү шинэ усалгааны машинтай болсноор модны ургалт илүү сайжрах боломжтой гэж газрын дарга О.Батнасан хэллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ