Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ногоон байгууламжийг хашиж хамгаалах ажлыг хийжээ



2012 оноос эхлэн Баруун-Урт сумыг ногоон хот болгох зорилтыг дэвшүүлсэн. Үүнээс хойш өнөөг хүртэл нийт 12000 гаруй мод тарьсан ч эдгээрийн 6000 орчим нь сүүлийн хоёр жилийн хугацаанд малын хөл болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж устаж үгүй болсон байна. Тиймээс холбогдох газрууд тарьсан модоо хамгаалж, хашаашуулж эхэлжээ.


Тодруулбал тавдугаар тойргийн замын гадна талын болон зам дагуух модод, мөн зүлэгжүүлэлт хийсэн газруудыг хашиж, хамгаалж буй аж. Ингэснээр ногоон байгууламж гадны хүчин зүйлээс бүрэн хамгаална гэж үзэж байна. Орон нутгийн зүгээс модны нөхөн тарилт, шинээр мод тарих ажлыг жил бүр хийдэг. Одоогоор нийт модны ургалт 80 орчим хувьтай байгааг холбогдох албаны хүн танилцуулав.

2021 онд аймаг, орон нутгийн зүгээс ногоон байгууламжийг сайжруулах ажлын хүрээнд 100 гаруй сая төгрөгийг шийдвэрлэжээ. Улмаар энэхүү санхүүжилтээр усалгааны машин, тарьсан модыг хашиж хамгаалах ажилд зарцуулсан байна.


Сүхбаатар аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчилж, хамгаалах ажлыг Сүхбаатар ойжуулалт сум дундын ойн анги, "Ойжуулалт хайлааст" ХХК, "Шаргын модод цэцэрлэг" ХХК гэсэн байгууллагууд хариуцан ажилладаг. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ