Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Замын трасст орсон бургаснуудыг нүүлгэн шилжүүлж, шинээр суулгаж байна

 
Энэ сарын 16-наас “Хан хилсс” хотхоноос Зайсангийн замыг холбосон нэг км урттай авто замын ажил эхэлсэн. Тус авто зам нь 13.8 метр өргөнтэй бөгөөд хоёр урсгал бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, автобусны буудал зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Гэвч шинэ авто зам барихад замын трасст өртөөд буй бургасыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх шаардлага гараад байгаа юм. Тэгвэл Нийслэлийн Байгаль орчны газраас “Даймонд рөүд” ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтой бургаснуудыг стандартын дагуу нүүлгэн шилжүүлж эхэллээ.
njiya7_239349910_136331885336671_5236963665596640972_n_20210822034633_x974 Замын трасст орсон бургаснуудыг нүүлгэн шилжүүлж, шинээр суулгаж байна

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Бид гүйцэтгэгч компанид зөвлөмж, шаардлагыг хүргүүлээд, амьдрах чадвартай, залуу бут, бургаснуудыг эрүүл газар нүүлгэн шилжүүлж байна. Бургас булах, түрж хаясан асуудал байхгүй. Мэдээж хогийн ургамлууд, шарилж болоод амьдрах чадваргүй бургасыг цэвэрлэж байгаа” гэлээ.
f8ytck_240324980_378926603844603_7292248978277589292_n_20210822034633_x974 Замын трасст орсон бургаснуудыг нүүлгэн шилжүүлж, шинээр суулгаж байна

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Мөн “БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвөөс замын трасст өртсөн бургаснуудын хохирол, тоо хэмжээг нарийвчлан судалж журмын дагуу үнэлгээ гарган 48 сая төгрөгийн нөхөн төлбөрийг гүйцэтгэгч компаниар гаргуулахаар болсон. Энэ дагуу тус хэсгийн гүйцэтгэгч компаниар ажиллаж буй “Даймонд Рөүд” ХХК нь трасст өртсөн бургаснуудын нөхөн төлбөрийг БОАЖЯ-ны  харьяа Байгаль орчин, Уур амьсгалын санд тушаасан.
5zxvej_240435547_573886700406555_6982921459019309728_n_20210822034232_x974 Замын трасст орсон бургаснуудыг нүүлгэн шилжүүлж, шинээр суулгаж байна

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэдий нөхөн төлбөр төлсөн ч ургах боломжтой бургаснуудыг стандартын дагуу  нүүлгэн шилжүүлэх, шинээр суулгах ажлыг хийж байна” гэж Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа ярилаа.
Харин гүйцэтгэгч компанийн зүгээс замын трасст өртсөн бургасыг нүүлгэн шилжүүлэх, суулгах ажлыг ирэх долоо хоногтоо багтаан дуусгах бөгөөд авто замын ажлыг аравдугаар сарын 15-нд дуусган ашиглалтад оруулна гэдгийг “Даймонд Рөүд” ХХК-ийн Ерөнхий менежер Т.Хүрэлбаатар хэлж байлаа.
Тус авто зам ашиглалтад орсноор “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны оршин суугчид баруун болон зүүн тийш гарсан хоёр гарцтай болж Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд үүсдэг түгжрэлийг бууруулах чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ