Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Налайх дүүрэгт шинэчлэгдэж буй авто замын эхний ээлжийн 3.5 километрийн зорчих хэсгийг нээлээ


Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын таван шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 километр авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд хийгдэж буй авто замын эхний ээлжийн 3.5 километрийн нээлт өнөөдөр боллоо. 
"Цаашид тохижилтын ажлыг хийж энэ сард Улсын комисст хүлээлгэн өгнө"
Нээлтийн эхэнд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 3.5 километр урт, 13 метр, 4 эгнээ зорчих хэсэгтэй, нэг метр явган хүний зам, 1.25 метр дугуйн замтай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах хоолой бүхий иж бүрэн авто замыг ийнхүү нээж байна.
Цаашид тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн долдугаар сард Улсын комисст хүлээлгэн өгөх болно” хэмээлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр “Нийслэлчүүд, налайхчууд маань авто замын шинэчлэлийг хийгээд явж байна. Үүний нэг нь Налайх дүүргийн 4 эгнээ бүхий 4.4 километр авто замын шинэчлэлийн ажил юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд бид бүтээн байгуулалт, дэд бүтцийн олон ажлуудыг хийлээ. Улаанбаатар-Налайх, Налайхын дотор нийт 40 гаруй километр замын шинэчлэлтийн ажлыг хийсэн байна. Төвийн дүүргүүдэд ч мөн замын шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулахын тулд онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. 
Эхний ээлжид авто замын зорчих хэсгийг нээж, цаашлаад дугуйн зам, явган хүний замын ажлуудыг гүйцэтгээд явах болно. Налайх дүүрэгт байгуулж буй дугуйн зам Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэл тавигдах юм. Бид стандарттай хот болгох ажлыг эхлүүлж, өрнүүлсэн. Энэ хүрээнд авто замыг чанар стандартын дагуу барьж, ашиглалтад оруулахад анхаарч ажиллалаа” гэв.
"Энэхүү зам нь улсын жишиг болохуйц бүтээн байгуулалтын ажил"
Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх “Налайхын 20.9 километр замаас авахуулаад авто замын бүтээн байгуулалтын ажил энэ дүүрэгт ихээхэн өрнөж байна. Үүний нэг бол 4.4 километр авто замын ажил юм. Олон улсын чанар стандартад нийцсэн энэхүү зам бол улсын жишиг болохуйц бүтээн байгуулалтын ажил болсон гэдгийг онцлон хэлье” гэсэн юм.
"Налайх, Тэрэлжийн холбоос замуудыг шинэчлэн сайжруулж байна"
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Налайх дүүргийн хөдөлгөөний эрчим хамгийн ихтэй энэ замыг бид хугацаанаас нь өмнө нээж байна. Мөн Налайх дүүргийн 1 дүгээр хорооноос Тэрэлжийн замтай нийлсэн авто зам болон холбоос замуудыг шинэчлэн сайжруулах ажлуудыг хийж байна” гэдгээ хэллээ.
 
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нарын холбогдох албаны төлөөлөгчид оролцов.
Энэхүү замын ажлыг нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгөөр “ЗБИБ” ХХК болон “Моторсервис” ХХК хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хийж гүйцэтгэсэн.  
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ