http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

Хоёр сургуулийн оюутнууд хамтын зураг татуулав
7-р сарын 5–6-ны өдрүүдэд Өвөр Монголын Үндэстний Их Сургууль болон Наньжингийн Ойн Аж Ахуйн Их Сургууль хамтран Хятадад суралцаж буй гадаад оюутнуудад зориулсан нийгмийн практик, гүнзгий танин мэдэхүйн сургалтын арга хэмжээ зохион байгуулж, муж дамнасан, их сургууль хоорондын хамтарсан танин мэдэхүйн сургалтын шинэ загварыг амжилттай бий болголоо. Энэхүү загвар нь байнга нэг л сургуульд арга хэмжээ зохион байгуулдаг байсан уламжлалыг өөрчилж, эрдэм шинжилгээний олон талт солилцоо, соёлын харилцан суралцах шинэ платформыг бүрдүүлэн, муж хоорондын нөөц боломжийг хуваалцах, давуу талаараа харилцан нөхөх нөхцөлийг бүрдүүлэв. Мөн Хятадад суралцаж буй гадаад оюутнуудыг хамтран бэлтгэх, их сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ жишгийг тогтоолоо.
Хан-Уул Биологийн олон төрлрийн музейг тойрон үзэв
Энэхүү арга хэмжээ нь “соёлын өвийг уламжлан хөгжүүлэх” болон “ногоон хөгжил” гэсэн хоёр үндсэн чиглэлд төвлөрөв. Хоёр сургуулийн гадаад оюутнууд Тунляо хотын Жарууд хошуун дахь Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Хан-Уул Улсын зэрэглэлийн байгалийн дархан цаазат газрын Монгол эмийн ургамлын хээрийн дадлагын баазад зочилж, Хятадын уламжлалт анагаах ухаан (Монгол анагаах ухааны)-ы боловсрол, судалгаа, үйлдвэрлэлийг уялдуулсан хөгжлийн тогтолцоотой гүнзгий танилцан, Хятадын уламжлалт соёлын өвөрмөц үнэ цэн болон орчин үеийн өвлөн хөгжүүлэх ололт амжилтыг биечлэн мэдэрлээ. Мөн Хуулинголын задгай нүүрсний уурхайнд зочилж, уламжлалт эрчим хүчний бааз хэрхэн ногоон уурхай болон шинэчлэгдэж буйг өөрийн нүдээр үзэж, Хятадын байгалийн баялагт тулгуурласан үйлдвэрлэлийн ногоон шинэчлэл, тогтвортой хөгжлийн бодит үр дүн, хөгжлийн туршлагатай ойлгон танилцав.
Энэхүү арга хэмжээ нь их, дээд сургуулиудын “Хятад орныг танин мэдэхүй” брэнд арга хэмжээний онцлогийг үргэлжлүүлэн хадгалж, “уламжлалт соёл + орчин үеийн хөгжил” гэсэн хос өгүүлэмжээр дамжуулан гадаад оюутнуудад Хятадыг олон өнцөгөөс, иж бүрэн байдлаар танин мэдэх боломжийг бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ, муж дамнасан, их сургууль хоорондын хамтарсан танин мэдэхүйн сургалтын шинэ загвар нь их, дээд сургуулиудын олон улсын боловсролын солилцооны эрч хүчийг идэвхжүүлж, “Хятадад суралцах” брэндийн агуулгыг улам баяжуулан, гадаад оюутнуудыг хамтран бэлтгэх болон бүс нутаг дамнасан олон улсын боловсролын хамтын ажиллагаанд үнэ цэнтэй туршлага хуримтлууллаа.
Хан-Уул Биологийн олон төрлрийн музейтэй танилцана 
Зарууд хошууны Өмнө Булагтын музейг тойрон үзэж байгаа нь
Хуулийнголын өмнө задгай нүүрсэн уурхайн үйл ажллагаатай танилцана
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ