Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан өчигдрөөс баруун аймгуудад албан томилолтоор ажиллаж байгаа.
Тэрээр өнөөдөр Баян-Өлгий аймагт ирэв. Одоо аймгийн удирдлага болон Онцгой комиссын гишүүд, хэлтэс агентлагийн дарга нартай уулзаж, коронавирусний халдварын нөхцөл байдал болон хичээлийн шинэ жил, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээл сонсож байна.