Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хоногт 30-40 ширхэг хүчилтөрөгчийн баллон цэнэглэх үйлдвэртэй болжээ

Тус аймагт өнөөдөр хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нээгдлээ.

-Завхан аймгийг хөгжүүлэх 2021 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу улсын төсвийн 270 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлгийг түшиглэн  хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг байгууллаа. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна аймгийн Нэгдсэн эмнэлэг, Амаржих газар, Хүүхдийн тасаг гээд бүх тасгийг 24 цагийн турш хүчилтөрөгчөөр хангах боломж бүрдэж байна. Мөн яаралтай тусламж хүргэх, хүний амь нас аврах, ковидын халдвараар өвчилсөн иргэдийн эмчилгээнд чухал хэрэгцээтэй хүчилтөрөгчөөр бүрэн хангагдах боломж бүрдлээ. Энэ үйлдвэр нь хоногт 30-40 ширхэг хүчилтөрөгчийн баллон цэнэглэх хүчин чадалтай тул 23 сумын Эрүүл мэндийн төвийг ч мөн хүчилтөрөгчөөр бүрэн хангах боломжтой. Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь жилд дунджаар 100-120 баллон хүчилтөрөгчийг Улаанбаатар хотоос өндөр өртөгтэйгөөр худалдан авч иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллаж ирсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн хүчилтөрөгчийг өндөр зардлаар холоос тээвэрлэхгүйгээр орон нутагтаа үйлдвэрлэх боломж бүрдлээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ