Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэрэмжлүүлэг: Мотоциклоор 7 сартай хүүхдээ өвөртөлж яваад амь насыг нь хохироожээ



Өмнөговь аймгийн Баяндалай сумаас Хүрмэн сумын хоёрдугаар баг руу мотоциклоор явахдаа өөрийн долоон сартай, хүү У.Х-ыг өмсөж явсан үстэй дээлийн энгэртээ хийж явахдаа амьсгалын дээд зам таглагдсанаас амьсгалын хурц дутагдалд орж, түүний амь насыг хохироосон байна.
Гэрч шүүхэд мэдүүлэхдээ " мотоциклтой замд явж байхад хүүхэд уйлахаар нь зогсож хүүхдийнхээ толгойг гаргаж хүүхэд уйлахаа больсон. Цаашаа яваад 6 орчим километр яваад гэртээ очоод хүүхдээ гаргаж орон дээр тавихад ухаангүй амьсгалахгүй болчихсон байсан" хэмээсэн байна.
Харин тухайн аймгийн шүүх шинжилгээний газар "У.Х-ын цогцост үзлэг шинжилгээгээр ямар нэг гэмтэл, үхэлд хүргэсэн өвчин тогтоогдсонгүй. У.Х нь амьсгалын дээд зам таглагдсанаас амьсгалын хурц дутагдлаар нас барсан байна" хэмээн дүгнэжээ.
Улмаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Иймд шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэх ял оноосон байна.
Холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.6 дугаар заалт. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ