Тагнай өвс нь ойн түймрээс эхлээд солир унах хүртэл өргөн цар хүрээтэй сүйрлийн дараа байгалийн нөхөн сэргээлтэд үлэмж үүрэгтэй болохыг эрдэмтэд тогтоожээ. Нью-Йорк хотын Ботаникийн хүрээлэн, Вайоминг болон Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан багийн судалгааг BioScience (BioSci) шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.
Ойм буюу тагнай өвс нь 360 сая жилийн өмнө Девоны галавын үед үүсэж дэлхий даяар өргөн тархсан судаст ургамлын нэг юм. Бусад ургамлаас ялгаатай нь ойм цэцэглэдэггүй, үр жимс гаргадаггүй, зөвхөн өсвөрөөр үрждэг. Эрдэмтдийн судалгаагаар энэ ургамлын хувьслын амжилт нь бусад төрөл зүйлийг байгалиас шахаж түрдэггүй харин зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэгтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл ойм нь хөрсийг тогтворжуулж, шинж чанарыг нь сайжруулж, бусад организмуудын хамт амьдрахад тусалдаг аж.
66 сая жилийн өмнө Цэрдийн галав мөхөхөд ойм үлдэж чадсан бол энэ үеэр үлэг гүрвэлийн хамт дэлхийн амьтны аймгийн 75 хувь, ургамлын зүйлийн 90 хувь нь устаж үгүй болсон юм.