Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрдэмтэд эрүүлжиж урт наслах, хөгшрөлтийн эсрэг эмчилгээг амжилттай туршлаа


Эрдэмтэд хөхтөн амьтдын насыг 25 хувиар уртасгасны дараа хүмүүсийг урт удаан, эрүүл амьдрахад нь туслах хөгшрөлтийн эсрэг эм удахгүй гаргана гэж мэдээлжээ.
Империал коллежийн судлаачид хөгшрөлтийн эсрэг эмчилгээг хулгануудад туршихад хорт хавдраас сэргийлж, хараа, сонсгол нь сайжирч, бодисын солилцоо, уушгины эрүүл мэнд, булчингийн үйл ажиллагааг сайжруулжээ. Тэр ч байтугай үс унах, бууралтахаас сэргийлж чадсан байна.
“Imperial”-аас гаргасан видеонууд дээр эмчилгээ хийлгээгүй хулганууд үсэндээ саарал толботой, үс нь унаж, жин нэмсэн байсан бол эмчилсэн хулганын үс гялгар тод харагдаж байв. Мөн эмчилгээ хийлгээгүй хулганууд дунджаар 120 долоо хоног амьдарсан бол эмчилгээ хийлгэсэн нь 155 долоо хоног амьдарсан байна. Империал дахь Анагаах ухааны судалгааны зөвлөлийн Анагаах ухааны шинжлэх ухааны лабораторийн профессор Стюарт Күк “IL11-ийн эсрэг эмчилгээ хийлгэсэн хулгана илүү эрүүл байсан. Энэ нь өндөр настай хүмүүст ижил төстэй нөлөө үзүүлэх магадлалыг нэмэгдүүлж байна. Хэдэн зуун сая жилийн өмнө хүмүүс загаснаас интерлейкин-11 генийг өвлөн авсан” хэмээжээ.
Судлаачид лабораторийн амьтдын уураг нас ахих тусам эрс нэмэгддэгийг анзаарсаны дараа IL-11-ийг багасгах нь хөгшрөлтөд нөлөөлж болзошгүй гэж таамаглажээ. Империалтай хамтран судалгаа хийсэн Сингапурын Дюк-НУС Анагаах Ухааны Сургуулийн туслах профессор Анисса Виджажа “Би IL-11-ийн түвшинг шалгахын тулд хэдэн туршилт хийсэн. IL-11-ийн түвшин нас ахих тусам нэмэгдэж байсан. Ийнхүү нэмэгдсэнээр үрэвсэлт өвчин үүсэх, аливаа гэмтлийн дараа эд эрхтнийг эдгээх, нөхөн төлжихөд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг бид олж мэдсэн. Өөрөөр хэвлэл, энэ уураг нь үрэвслүүд үүсгэж, эд эсийн нөхөн төлжилтийг зогсоодгийг тогтоосон” хэмээжээ. IL-11 үүсгэдэг генийг устгах туршилтын явцад хулганууд 25 хүртэл хувиар урт насалсан бөгөөд эмчилгээ нь амьтдын хорт хавдраас үүдэлтэй нас баралтыг эрс бууруулж, фиброз, архаг үрэвсэл, бодисын солилцоо муутайгаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан байна.
"Уушги илүү сайн"
Профессор Күүк "Эмчилгээний үр дүнд хулганууд илүү хүчтэй булчинтай болж, уушги арьс, сонсгол, хараа ньсайжирсан. Бидний зорилго бол хэзээ нэгэн цагт IL11-ийн эсрэг эмчилгээг аль болох өргөнөөр ашиглах бөгөөд ингэснээр дэлхий даяар хүмүүс илүү урт наслах болно. Хэдийгээр бидний ажил хулганад хийгдсэн боловч хүний эс, эд эсийн судалгаанд ижил төстэй үр нөлөөг олж харсан тул эдгээр нь хүний эрүүл мэндэд ихээхэн хамааралтай болно гэж найдаж байна” гэв.
Судалгааг “Nature” сэтгүүлд нийтэлсэн бөгөөд Анагаах ухааны судалгааны зөвлөлөөс санхүүжүүлсэн байна.
Эх сурвалж: Telegraph
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ