Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Дэлхийд таван динозаврын яс бүтнээрээ олдоод байгаагийн нэг нь аймгийн “Байгалийн музей”-д хадгалагдаж байна


Баянхонгор /МОНЦАМЭ/. 
Махан идэшт аварга үлэг гүрвэл Тарбозаврын бүтэн хэлхээ яс Баянхонгор аймгийн “Байгалийн музей”-д хадгалагдаж байна. Дэлхийд таван динозаврын яс бүтнээрээ олдоод байгаагийн нэг нь тус үзмэр юм.
Геологийн нас: Нэмэгтийн цаг үе 78 – 65 сая жил  
Олдсон газар: Баянхонгор, Баянговь сумын Бүгийн цав



Махчин динозаврын төрөл болох Тарбозавр нь одоогоос 130 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд 1982 онд Монгол, Оросын хамтарсан судалгааны баг Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн Цавын хоолойгоос уг олдворыг олж байжээ.
Тарбозавр гэдэг нь tarbo/аймшигт/, sausrus/гүрвэл/ гэсэн грек үгээс гаралтай. Нас бие гүйцсэн Тарбозаврын урт нь 12 метр, өндөр нь 4-5 метр, хүндийн жин нь 6 тонн шахам жинтэй болдог гэх эрдэмтдийн тооцоолол бий.

Баянхонгор аймгаас олдсон Тарбозаврын хэлхээ ясны өндөр нь гурван метр, урт нь есөн метр учир насны хувьд харьцангуй залууд тооцогдох юм.

Дэлхий дээр 300 гаруй төрлийн үлэг гүрвэл байсныг одоогоор олж тогтоосноос 60 гаруй төрөл нь Монголын нутгаас олдсон бөгөөд хамгийн том, махан идэшт үлэг гүрвэл нь Тарбозавр юм. Эртний энэ аварга амьтад болон далайн амьтдын чулуужсан яс нь Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав төдийгүй Шинэжинст сумын Ногоон цав, Богд сумын Орог нуурын орчин, Ам гол, Луу яст зэрэг газраас олджээ.



Баянхонгорчууд аймгийн төвдөө үлэмж биет динозавруудын баримал бүхий цэцэрлэгт хүрээлэн барьж, 2010 онд  ашиглалтад оруулсан. Амралт, аялал жуулчлалын “Гурван бүс цогцолбор”-ын бүтээн байгуулалтад нийт 300 гаруй сая төгрөгийг зарцуулж, 3 га газарт 7-10 метр өндөр, 10-15 метрийн урттай дөрвөн төрлийн динозавр, үлэмж биет яст мэлхийн хөшөөг хийж бүтээжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ