Лхагва гарагт Азербайжаны Embraer нисэх онгоц Казахстаны Актау хотын ойролцоо осолдож, 38 хүн амь үрэгджээ. Ослоос 29 хүн амьд гарсан бөгөөд эмнэлгийн тусламж авч байгаа аж.
Холбогдох албаныхны мэдээлснээр онгоцонд гал гарсны улмаас ослын буултыг Казахстанд хийх шаардлагатай болсон гэв.
Тус онгоц Азербайжанаас ОХУ-ын Грозный хотын чиглэлд зорчиж байжээ. Оросын хэвлэлээр онгоц шувуудын сүрэгтэй мөргөлдсөний улмаас гал гарсан байж болзошгүй гэж мэдээлсэн.
Онгоц осолдохдоо төлөвлөгөөт чиглэлээс хэт хол буюу Каспийн тэнгисийн эсрэг эрэг дээр унасан нь эрх баригчдын анхаарлыг татаж байна.
Учир нь хэдий шувуутай мөргөлдсөн ч огцом замаасаа хазайх нь ердийн үзэгдэл биш хэмээн шинжээч тайлбарлажээ. Онгоцны хар хайрцгийн бичлэгийг олсон бөгөөд сэргээж үзэх аж.
Зорчигчдын ихэнх нь азербайжан иргэд байсан бөгөөд ОХУ, Казахстан, Киргизийн иргэд мөн байсан аж.
Эх сурвалж: ВВС