Баянгол дүүргийн 10 дугаар хороонд 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусч, удахгүй ашиглалтад оруулснаар сургууль цэцэрлэгийн ачааллыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна хэмээн албаныхан хэллээ.
Тус барилга нь А, Б, В блок бүхий хоёр давхар барилга бөгөөд бүлгийн өрөө, багш нарын өрөө, спорт заал, урлаг заал, эмчийн өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн цогцолбор байгууламж юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хувийн компани гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ