Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулахыг зөвлөв



Тус аймагт 8-р сарын 9-ний өдрийн байдлаар 25 хүнээс коронавирусний халдвар илэрч батлагдсан нийт тохиолдол 2249 боллоо.
-Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 34 хүнд PCR шинжилгээ хийхэд 13, 69 сорьцод түргэвчилсэн шинжилгээ хийхэд 12 хүнээс тод эерэг гараад байна. Шинээр бүртгэгдсэн 25 тохиолдлын 9 нь Улиастайд тав нь Дөрвөлжин суманд, Тосонцэнгэл, Баянтэс, Тэлмэн, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан, Цэцэн-уул сумуудад батлагдсан тохиолдол нэмэгдээд байна. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс 26 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 1907 хүн эдгэрсэн байна. Нийт эмчлүүлж буй 285 иргэний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 193, хүндэвтэр 88, хүнд дөрвөн хүн байна. Мөн биеийн байдал хөнгөн 35 иргэн гэрийн хяналтад эмчлүүлж байна. Аймагт орж ирэх хөдөлгөөн өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад багассан байна. Тухайлбал 30 тээврийн хэрэгсэл 51 зорчигчтой орж ирсэн бол, 28 тээврийн хэрэгсэл 45 зорчигчтой гарсан байна.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12 хүртэлх насны хүүхдүүдээ дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна. Түүнчлэн халдварын тохиолдол буурахгүй байгаа учраас иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг зөвлөж байна. Мөн коронавирусний халдварын тохиолдол болон, дархлаажуулалтын цаг үеийн мэдээллийг өнөөдөр 16.00 цагт дэлгэрүүлж өгнө гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ