Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Отгон суманд халдварын улмаас нэг иргэн нас баржээ



Тус аймгийн Отгон суманд нэг иргэн коронавирусний халдвараар нас барлаа.

-“Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 453 иргэний PCR шинжилгээ хийснээс 10 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Тухайлбал Улиастай суманд гурав, Баянтэс суманд зургаа, Отгон суманд нэг иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдаж нийт батлагдсан тохиолдол 1084 боллоо. Харин эмнэлэгт эмчлүүлж буй 98 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Мөн Отгон суманд нэг хүн коронавирусний халдвараар нас барлаа. Ингэснээр аймгийн хэмжээнд коронавирусний улмаас гурван иргэн нас бараад буй. Өнөөдөр эмнэлэгт 395 хүн эмчлүүлж байгаа бол Өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр Улиастайд 25, Тосонцэнгэлд 9 хүнийг эмчилж байна. Нийт 429 хүнээс биеийн байдал нь хөнгөн 351, хүндэвтэр 68, биеийн байдал нь хүнд 10 иргэн байна.


Халдварын идэвхтэй 60 голомт байна

Завхан аймагт бүртгэгдээд байгаа коронавирусний халдварын нийт тохиолдлын 33.7 хувь нь Тосонцэнгэл суманд байна.

Харин 22.4 хувь нь Улиастайд, 16 хувь нь Дөрвөлжин сумд, 9 хувь нь Их-Уул суманд, 18.9 хувь нь бусад сумдад бүртгэгдлээ. Гэрийн тусгаарлалтад 5082, тусгаарлан ажиглах байранд 139 иргэн байна. Аймгийн хэмжээнд халдварын идэвхтэй голомт 60 байгаагаас Улиастай хотод 41 голомт үүссэн байна. Үүнээс эх уурхай тодорхойгүй 14 голомт байна. Тиймээс иргэдийг халдвар хамгааллынхаа дэглэмийг чанд мөрдөж, амны хаалт заавал зүүх, хүн хоорондын зайгаа барих, гарын ариутгал халдваргүйтгэлийг байнга хийхийг дахин сануулж байна. Өнөөдрийн байдлаар Баянхайрхан, Сантмаргаз, Сонгино, Отгон, Цагаанчулуут, Тэлмэн, Дөрвөлжин, Баянтэс, Ургамал суманд тэг зогсолт хийсэн. Цэцэн-уул, Алдархаан, Нөмрөг сумууд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна гэж аймгийн Шуурхай штабын эрсдэлийн халилцаа холбооны бүлгээс мэдээлэв. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ