Сэрэмжлүүлэг: 10 настай хүү, 21 настай эрэгтэйн хамт усанд живж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн нутагт байрлах Холбоо нуурын эрэгт байсан иргэн Е (21 настай, эрэгтэй), иргэн Н (10 настай, эрэгтэй) нар усанд живж, нас барсан дуудлага долоодугаар сарын 26-ны өдөр 14:00 цаг орчимд тус аймгийн цагдаагийн хэсэгт ирсэн байна.
Амь хохирогчдыг тус аймгийн цагдаагийн хэсгийн алба хаагчид болон Онцгой байдлын газрын гал унтраах 31-р ангийн аврагч нарын хамт эрэн хайх ажлыг зохион байгуулж, долоодугаар сарын 27-ны өдөр 07:30 минутын үед Холбоо нуурын эргээс 10 орчим метрийн зайтай газраас олж, гарган авсан байна.
Иргэдийн хувьд амралт зугаалганы цаг ирсэнтэй холбогдуулан агаар салхинд найзуудаараа, гэр бүлээрээ гарч, амарч зугаалж байна. Амарч байх үедээ өөрсдийгөө эрсдэлд оруулж хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс хүртэл амь насаа алдах тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.
Иймд иргэд цаг агаарын мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч үер, усны аюулын талаар хүүхдэдээ анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх, амралт аялал зугаалгаар явахдаа гол усанд хэт ойр байрлахгүй байх, гол үерлэсэн үед ус руу орох, сэлэхээс зайлсхийх, орон нутгийн малчид гол үертэй үед мал услахаар явахгүй байж өөрийгөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна