Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Харшлын эсрэг “Шарилжгүй Мөрөн” аяныг зарлалаа

Мөрөн сумын ЗДТГ, Хот тохижуулах үйлчилгээний төв хамтран сумын нутаг дэвсгэрт шарилж төрлийн ургамал их ургаж байгаатай холбогдуулан эрүүл орчинд аж төрөх зорилтын хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллага ойр орчныхоо 50 хүртэлх метр газрын шарилжийг зулгаан зайлуулах “Шарилжгүй Мөрөн” аяныг зарлалаа.


Иргэд болон байгууллага ойр орчмын шарилжийг зулгааснаар эрүүл орчинд аж төрөх боломж олдох төдийгүй шарилжаас үүдэлтэй харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Хөл газрын ургамал буюу шарилжны тоосжилт нь харшил үүсгэх, өдөөх хүчтэй нөлөөтэй өвөрмөц тоосжилттой байдаг тул тоосжилтыг хязгаарлах гол арга нь таналт тайралт хийх явдал юм. Харшлын шалтгаант ургамлууд цэцэглэж, дохиурын тоос нь агаарт хэт их дэгдсэнээр үр нь газарт унаж дахин ургах нөхцөл бүрддэг тул цэцэглэхээс өмнө тайралт хийснээр дараагийн жил бага ургах, харшлаас сэргийлэх ач холбогдолтой.

Хадалт, тайралтыг 2-3 жил дараалан хийснээр шарилж, луулийн төрлийн ургамал багасч, цаашид олон наст өвслөг ургамал нэмэгдэж ургах нөхцөл бүрддэг ажээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ