Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шатрын олон улсын нээлттэй тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулна



УИХ-ын гишүүн Н.Ганибал Оюунлаг шатрын клубтэй танилцаж, үйл ажиллагааг нь дэмжин 100 ширхэг шатрын цагийг бэлэглэв.

Улмаар тэрээр тус клубтэй хамтран цар тахал намжсаны дараа шатрын олон улсын нээлттэй тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулахаар болжээ.

Мөн бүрэн эрхийнхээ хугацаанд шатрын спортыг тогтмол дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Оюунлаг шатрын клуб нь сүүлийн арваад жил тасралтгүй сургалтаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Дэлхийн шатрын холбооны мастер Э.Энхнар, Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Наран-Эрдэнэ, Ази тивийн аварга, дэд аварга  гээд  тив, дэлхий, улс, бүсийн олон аваргууд төрөн гарсан байдаг. Өдгөө амжилтаараа болон тамирчдынхаа чансаагаар улсдаа дээгүүрт бичигдэж буй шатрын клуб юм.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ