Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар тэмцээнд С.Сундуй дэд байрт шалгарчээ



Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар онлайн шатрын тэмцээнд Сэлэнгэ аймгийн "Таван Хан" шатрын клубын дасгалжуулагч Сономын Сундуй хоёрдугаар байр эзэлжээ.

Энэ сарын 18-наас 20-ны өдрүүдэд www.lichess.org вэб сайт дээр явагдсан уг тэмцээнийг Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулжээ.

"Дасгал хөдөлгөөн хийцгээе" аяны хүрээнд болсон эл анхдугаар цахим уралдаан нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилготой аж. Мөн ковид-19 цар тахлын хөл хорионы үед иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, эрүүл мэнд, биеийн дархлааг дэмжихэд нөлөөлсөн ач холбогдолтой болжээ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ