Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зах, барааны дэлгүүр, худалдааны төв хэвийн ажиллана

Хөвсгөл аймагт коронавирусний халдварын тархалтыг хумих зорилгоор маргаашаас эхлэн хөдөлгөөний хязгаарлалт 10 хоног хийнэ.

Энэ үеэр Мөрөн суманд зах, худалдааны төв, барааны дэлгүүр Мэргэжлийн хяналтын байгууллагын тогтоосон шаардлагын дагуу үйл ажиллагаа хэвийн явуулж болно. Харин шаардлага хангаагүй үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоож, холбогдох арга хэмжээг авах үүргийг Мэргэжлийн хяналтын газрын даргад үүрэг болгожээ.

Хөдөлгөөний хязгаарлалтын үеэр бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ой, хурал цуглаан, хурим найр, цайллага, хүлээн авалт, жагсаал цуглаан, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа,саундэн буудал, амралт жуулчны баазуудын үйл ажиллагааг хоригложээ. Мөн сургалтын төв, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, шашны зан үйл, сүм хийд мөргөлийн газрууд, айлд зочлох, зочин урих, бүжгийн клуб, хүүхдийн тоглоомын болон сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбайн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа ажээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ