Сүхбаатар аймаг АНУ-ын файзер, Германы Biontech компанийн комернати вакциныг 3180 хүн тунг хүлээн авчээ. Үүнийг хавдрын эмчилгээтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн туйлын эсрэг заалттай иргэдэд хийх юм.
Одоогоор уг вакцинд хамрагдах иргэдийн судалгааг нарийн гаргах ажил хийж байна. МөнЭМГ-аас сумдад чиглэл өгч, вакцины хуваарилалтыг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Үүний дараа вакциныг яг хэзээнээс хийж эхлэх хугацааг тогтоох аж.
6 дугаар сарын 3-ны байдлаар тус аймгийн хэмжээнд вакцины эхний тунд нийт хамрагдвал зохих иргэдийн 90,3 хувь, хоёр дахь тунд 6 хувь нь хамрагдаад байна. Дархлаажуулалтын ажил удаашралтай байгаатай холбоотойгоор эрчимжүүлэх чиглэлийг сумдын Онцгой комисст өгөөд байна.