Өнгөрөгч 7 хоногт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочид хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
Аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэр,Засаг даргын 2021 оны А/245 дугаар захирамжаар 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн18 хувь хүртэлхспиртийн сул агууламж бүхий согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрсөнтэй холбоотойгоор архидан согтуурах зөрчил нэмэгдэж байгаа аж.
Дээрх захирамжаар 18-аас дээш хувийнспиртийн агууламжтай согтууруулах ундааны зүйл худалдах, түүгээр үйлчлэхийгхориглосон ч дэлгүүрүүд нууцаар архи худалдан борлуулах зөрчил гаргаж байна.
Аймгийн Цагдаагийн газраас эргүүлийн хяналтыг эрчимжүүлж, хориглосон хугацаанд хууль бусаар гар дээрээс архи худалдсан 13 зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцжээ.