МХЕГ-аас орон нутагт зохион байгуулж буй вакцинжуулалтад төлөвлөгөөт бус хяналт,шалгалт хийж байна. Шалгалтын баг Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ дархлаажуулалтын суурин, түр цэгүүд, вакцин, био бэлдмэлийн агуулахын нөхцөл байдалтай танилцан мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгчээ. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд бүртгэгч, зохицуулагч зэрэг хүн хүч дутагдалтай, вакцинд хамрагдахаар ирж буй иргэд эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээ авч буй иргэдтэй холилдох, яаралтай түргэн тусламжийн тоног төхөөрөмж хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Иймд вакцинжуулах түр цэгийн тоог цөөлж, өрхийн эрүүл мэндийн төвөөс өөр газарт шилжүүлэх, аймгийн төвийн вакцины агуулахаас сумд руу вакцин тээвэрлэхдээ хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдахаас сэргийлж цаг агаарын нөхцөл байдлыг харгалздаг байх зөвлөгөөг аймгийн Эрүүл мэндийн газар төгчээ.
Аймгийн хэмжээнд дархлаажуулалтад хамрагдах 74510 иргэнээс өнөөдрийн байдлаар 87.2 хувь нь эхний тунд, 7.8 хувь нь 2 дахь тунд хамрагдаад байна.