Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өнөөдрөөс вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулна



Энэ сарын 17-ны өдөр болсон аймгийн Шуурхай штабын хурлаар вакцинжуулалтын ажлыг шуурхайлах, иргэдийг вакцинд бүрэн хамруулах тухай ярилцлаа.
Иргэдийн дунд вакцины хамрагдалт хангалтгүй байгаа аж. Тухайлбал, Улаангом сумын хэмжээнд 19987 хүн вакцинд хамрагдахаас 13791 хүн хийлгэжээ. Вакцины эсрэг заалттайгаас бусад 3248 хүн ямар ч шалтгаангүйгээр вакцин хийлгээгүй аж.
Өнгөрсөн амралтын өдөр Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс буцаагдсан, вакцины эсрэг заалттай иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт вакцинжуулах ажлыг зохион байгуулсан байна. Эрүүл мэндийн хувьд архаг, хууч  өвчтэй, зүрх судасны өвчтэй зэрэг хүнд шалтгаантай иргэдийн өвчний түүхэд нь бичиг хийж өгсөн бол вакцин хийлгэх боломжтой 120 гаруй иргэнийг эмчийн хяналт дор дархлаажуулжээ.
Өнөөдрөөс 5-р сарын 21-нийг дуустал вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулахаар боллоо. Иймд иргэд дээрх хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүй вакциндаа хамрагдахыг аймгийн Шуурхай штабаас уриалж байна. Вакцинд хамрагдаагүй иргэдийн аймаг, сум доторх хөдөлгөөн, зарим үйчилгээг хязгаарлах хүртэл арга хэмжээ авах аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ