Тус аймагт вакцин хийлгэх 47 мянга гаруй хүнээс эхний тунд 19508 иргэн хамрагджээ. Харин бүрэн тунд 4687 иргэн хамрагдаад байна. Иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх муу байна. Завхан аймагт БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вeросeлл вакцинаас өөр төрлийн вакцин ирэх боломжгүй.
Вакцины хоёр тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсний дараа иргэд чөлөөтэй зорчино. Мөн дархлаажуулалтын ажил богино хугацаанд дууссан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн горимоор зохион байгуулах нөхцөл бүрдэх юм.
Тиймээс иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Тавдугаар сарын 10-ны өдрийн Онцгой комиссын шуурхай штабын хурлаар вакцины талаар худал мэдээлэл тараасан иргэдэд хариуцлага тооцохыг аймгийн Цагдаагийн газрын даргад үүрэг болгосон. Учир нь цахим сүлжээнд вакцинтай холбоотой худал мэдээлэл их байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.