Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хилийн 0108 дугаар ангид гэрээгээр улсын хилийг хамгаалах хүсэлтэй залуусыг бүртгэж байна


Зэвсэгт хүчин, хилийн цэрэгт хугацаат цэргийн албаа хаасан 28 хүртэлх насны Монгол улсын иргэн та өөрийн сайн дурын үндсэн дээр улсын хилийг гэрээгээр хамгаалж, Хил хамгаалах байгууллагын гэрээт хилчний албыг 2 ба түүнээс дээш жилээр хаах бүрэн боломжтой. Гэрээт хилчид сар бүр цалин авч хуримтлал үүсгэхээс гадна тохилог байр, олон төрлийн хувцас, хүнсний хангалт авдаг. Ирээдүйд сурч боловсрох, төрийн албан хаагч болох хүсэлтэй залуус ажил амьдралын гараагаа гэрээт хилчний албанаас эхлүүлж байна. Тийм ч учраас энэ алба нь “Гэрээт хилчин гэрэлтэй алба” гэсэн уриатай.Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь хилийн 0108 дугаар ангид гэрээгээр алба хаах хүсэлтэй иргэдийг 2021 оны 05 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд бүртгэж байна. Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88874187, 88103745 дугаараас лавлаарай.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ