Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ц.Сэргэлэн генерал "Гэрээт хилчин" төслийг анх санаачилсан



Энэхүү төслийг анх санаачилсан нь олон мянган залуусыг ажил амьдралтай залгуулж, залуу үеийнхэнд эх оронч үзэл, зөв төлөвшлийг суулгасан сайхан ажил болж чадсан юм. Гэрээт хилчний албыг анх 2007 онд туршиж, 2010 оноос Монгол улсын хилийн цэрэгт хэрэгжүүлж эхэлсэн нь маш олон давуу талыг бий болгож, энэ нь өдгөө маш зөв зүйтэй төсөл байсан гэдэг нь бодит амьдрал дээр батлагдаад байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэрээт хилчнээр алба хаасан мянга, мянган залуус хилийн цэрэг, онцгой алба, цагдаагийн байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж, зарим нь гадаад дотоодын их дээд сургуульд суралцан, зарим нь Монгол улсын өнцөг булан бүрт янз бүрийн салбарт ажил төрөл эрхэлж байна.
Гэрээт хилчний албыг хилийн цэрэгт алба хаах хүсэлтэй иргэдтэй сайн дурын үндсэн дээр 2 жилээр байгуулан алба хаалгаснаар тэдэнд эх оронч хүмүүжил олгож, ингэснээрээ тэдгээр залуус эх орныхоо үнэ цэн, тусгаар тогтносон улс байхын утга учрыг мэдрэн жинхэнэ эх оронч сэтгэлтэй болсон билээ.
Харин энэхүү төслийг анх санаачлан хэрэгжүүлсэн бэлтгэл хошууч генерал Ц.Сэргэлэн одоо Дорнод аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшээд байна. Тэрээр залуу үеэ дэмжиж ирээдүйд зөв хандлага төлөвшилтэй, эх орноо чинь сэтгэлээсээ хайрладаг мянга, мянган залуусыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Тиймээс энэ удаагийн УИХ-ын сонгуульд амин хувийн ашиг хонжоо харсан хүнийг биш эх орноо гэсэн чин сэтгэлтэй Ц.Сэргэлэн генерал шиг хүнийг дэмжиж, тийм хүмүүст саналаа өгөх нь маш зөв сонголт болно гэж дорнодчууд үзэж байна. Хэрвээ тэгж чадвал Монгол улсын хөгжил дэвшил илүү баталгаатай болж улс орон маань цэцэглэн хөгжих нь дамжиггүй билээ. 
 
Ж.Бат


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ