Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Байгалийн гамшигт нэрвэгдсэн барилгыг сэргээн засварлалаа

Булган аймгийн зарим нутгаар өнгөрсөн гуравдугаар сард байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй салхи шуурга болж байгууллага, иргэдэд хохирол учруулсан.
Тухайн үед Гурванбулаг суманд цаг агаарын онц аюултай үзэгдэл болсны улмаас сургуулийн спорт заалны дээвэр хууларч, халаах хэрэгслүүд хөлдөж, ихээхэн хэмжээний хохирол учирсан юм. Аймгийн Онцгой комисс гамшгийн хохирлыг арилгах, барилга байгууламжийг сэргээн босгох ажлыг шуурхай шийдвэрлэж, сургуулийн сурагчдыг сурах нөхцөл боломжоор хангаад байна.
Аймгийн Засаг дарга “Өвөлжөөн булаг” ХХК-тай гэрээ байгуулж, сургуулийн спорт заалны дээврийг 74,9 сая, хичээлийн хоёрдугаар байрны дээвэр, хичээлийн байрыг холбосон хоолой зэргийг 7,0 сая төгрөгөөр засварлаж дуусгажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ