Булган аймагт өнгөрсөн шөнө /2021.05.16/ салсан эхнэрээ 13 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал, тус аймгийн Булган сумын харьяат 36 настай, эмэгтэй Б-г хэвлийн тус газарт нь дөрөв, гаранд нь есөн удаа хутгалж амь насыг хөнөөсөн байна. Эл хэргийг түүний нөхөр байсан 41 настай Ү гэгч нь үйлдсэн байна.
Тэд өнгөрсөн оны аравдугаар сард гэр бүлээ цуцлуулаад байжээ. Хэргийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.