Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийгмийн хариуцлагын хүрээнд 270 ширхэг мод тарьжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ислам шашны "Заид" сүмийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд 270 ширхэг мод тарилаа.

"УИХ-ын гишүүн Т.Аубакирын "Ногоон Өлгий" санаачилгад нэгдэж, сүмийн хашаанд 210 ширхэг бургас, 60 ширхэс улиас тарилаа. 180 ширхэг модны суулгацыг Тилек, Мөлдир зэрэг иргэд хандивласан. Үлдсэнийг нь өөрсдөө худалдан авлаа. Цаашид тарьсан модоо арчлан тордох, жил бүр тоог нь нэмэхэд анхаарч ажиллана" хэмээн сүмийн шашны ажилтан /имам/ М.Нурмурат хэллээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ