Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдлээ


Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 04-ний 8:00 цагаас 05 дугаар сарын 05-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 134 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж нийт 244 боллоо.
 
Тодруулбал, ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ROYAL ЗОЧИД БУУДАЛ/-д байсан нэг иргэнээс халдвар илэрчээ. БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.05/ байдлаар 36 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал нэн хүнд-1, хүндэвтэр-2 бусад нь хөнгөн байна. 
“Ковид-19”-ийн халдвар авсан нийт 244 иргэнээс 208 буюу 85 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарчээ.Өнөөдрийн /2021.05.05-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 441 иргэн, тусгаарлан ажиглах байранд 149 иргэн, гэрийн тусгаарлалтад 135 иргэн, гэрийн ажиглалтад 2429 иргэн байна. 
“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ