Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аялал жуулчлал: Алдартай биш алслагдсан газрууд трэнд болно


Дотоодын халдварын тоо нэмэгдэж байдал аюултай хэвээр байгаа ч вакцинжуулалт энэ хэвээр үргэлжилвэл зуны улирал ирэхтэй зэрэгцэн байдал нааштай болно гэдэгт аялал жуулчлалын салбарынхан итгэж байна. Тиймээс энэ зун гадаадын жуулчдыг эх орондоо татаж, аюулгүй аяллыг санал болгох тактик төлөвлөгөөгөө боловсруулах шаардлагатай байгааг ярилцжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн хурал болсон юм. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо. Цар тахлын улмаас дэлхий даяар хамгийн их хохирол амсч байгаа салбар бол аялал жуулчлал. Тухайлбал, 2019 онд Дэлхийн ДНБ-ий 10.4 хувийг эзэлж байсан бол 2020 онд 5.5 хувь болж 4.5 их наяд ам.долларын алдагдал хүлээсэн.  Мөн 2020 оныг 2019 онтой харьцуулахад Монголд ирсэн жуулчдын тоо 90 гаруй хувиар багассан. Гэсэн ч нэгэнт үүссэн энэ байдлыг даван туулахаас өөр сонголт байгаагүй учир бараг хоёр жилийн турш энэ салбарынхан бүсээ чангалсан байдалтай хүлээж байгаа. Харин энэ жилийн хувьд хонгилын үзүүрт гэрэл тусч байгааг дэлхий даяар дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа юм. Аялал жуулчлалын салбараа хөл дээр нь босгох сэргээх шаардлага дэлхийн олон улс орны өмнө тулгамдаж байна. Гэхдээ үүний тулд шинэ арга барил, оновчтой тактик, маркетинг, аюулгүй ажиллагааны төлөвлөгөө шаардлагатай.
Аялал жуулчлалын салбарынхны чиг хандлага жил бүр өөрчлөгдөн, хувьсаж байдаг. Тэр дундаас 2021 он бол хамгийн чухал онцгой жилүүдийн нэг байх болно гэж www.tourwriter.com бичжээ.
 
Дэлхийн улс орнууд хилээ аажмаар нээж, сэргээж байгаа ч цар тахлаас өмнөх үеийнхээс огт өөр дүр төрхтэйгөөр улс орнууд угтаж авахыг сануулсан байв. Мөн хэдийгээр байдал наашилж байгаа нь таатай боловч сайн мэдэх ганц зүйл бол бид урьдын адил чөлөөтэйгөөр аялах ямар ч боломжгүй гэдгийг онцолжээ.
 
Гэсэн хэдий ч үүнд дасан зохицож аялахыг хүсэгчид илүү их мөнгө төлөхөд бэлэн байгаа нь гайхалтай. Тэгвэл 2021 он болон түүнээс хойш аялал жуулчлалын ирээдүй ямар байдлаар өөрчлөгдөж байгааг тоймлон хүргэе.
-Цар тахлаас өмнө жуулчид хамгийн хөл хөдөлгөөн ихтэй, хөгжилтэй, дуу шуутай газрууд руу тэмүүлж байсан бол одоо эдгээрээс аль болох дөлж зайлсхийх болно. Тиймээс компаниуд жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй газруудаас зайлсхийх маршрут гарахаас аргагүй. Алслагдсан байршил, магадгүй алдартай хот, үзмэрүүд биш амьтан, байгальд илүү ойртсон аяллууд трэнд болно. Манай улсын хувьд ашигтай хувилбар юм.
-Сүлжээ, харилцаа, эргэх холбоо асар чухал болно. COVID-19 нь богинохон хугацаанд яаж ч өөрчлөгдөж магадгүй тул компаниуд харилцаа холбоо, операторын үйл ажиллагаанд онцгой анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл жуулчид ямар ч сүлжээгүй, мэдээллээс тасарсан холдсон байдлыг хүсэхгүй гэсэн үг.
- Жуулчид бүлгийн аяллаас татгалзаж ганцаарчилсан төрлийг сонирхоно.
- Тухайн улс орон эсвэл бүс нутаг коронавирусыг хэр сайн хянаж, хариу арга хэмжээ авсан болон авч байгаагаар үнэлдэг болно.
-Алдартай газрууд гэсэн сэтгэлгээ өөрчлөгдөж шинэ газруудаар аялахыг илүүд үзнэ.
-Агаарын тээврийн компанийг сонгохдоо үнийн тарифыг сонирхохоо болж эрүүл ахуйн стандартыг хэрхэн хангасан нь шийдвэр гаргахад нөлөөлнө.  Маск зүүх, суудал хоорондын зай барих гэх мэт. Бүс доторх тээврийн хэрэгслийг сонгохдоо ч мөн адил байна.
-Аяллын хуваарь, төлөвлөгөө, ирэх буцах хугацаа гэх мэт бүх зүйлсийг маш нарийн, найдвартай байхыг оператор компаниас шаардах болно.
 
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ