УИХ дахь АН-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө согтуугаар автомашин жолоодож осол гаргажээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах АПУ компанийн уулзвар дээр 63... УНЦ улсын дугаартай Nissan teana маркийн автомашин замын боржур мөргөж явган хүний зам руу хашлага давжээ. Тус автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож байсан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа бөгөөд ГССҮТ рүү авч явжээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд Согтууруулах ундааны хэргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр “Архидан согтуурах явдал нийгэмд гай гамшиг авчирч байгаа нь үнэн. Архийг шилээр нь биш, "шот"-оор нь зарна гэхээр амны халбага архи гэсэн үг. Уг нь шилээр нь зарвал хүмүүс мөнгөө хадгалчихна” гэж шүүмжилж байсан юм. Гэтэл тэрбээр өөрөө архийг шилээр нь уусан бололтой. Согтуугаар авто тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргажээ.