Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөлд Улаанбаатар хотоос очсон хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ


Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд Улаанбаатар хотоос очсон хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан талаар өчигдөр орой /2021.04.19/ мэдээллээ.
Улаанбаатар хотоос Рэнчинлхүмбэ суманд очсон хоёр иргэний түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу эерэг гарсан. Шинжилгээг аймгийн төв рүү илгээж  PCR  шинжилгээ хийхэд  "ЭЕРЭГ" батлагдсан байна.
Иймээс Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-аас  ард иргэддээ дараах сэрэмжлүүлэг  хүргэж байна.
1. Бүх нийтийн хөл хорио тодорхойгүй хугацаагаар үргэлжилнэ
2. Гэрээсээ бүү гар. Хүүхдүүдээ гудамж талбай, гадуур дотуур бүү гарга
3. Амин дэмтэй хоол хүнс хэрэглэ. 
4.Тайван байж, нэг нэгэндээ болон олон нийтийн сүлжээнд сөрөг зүйлээр бусдыг бүү уриал.
5. Халуун, бүлээн юм тогтмол уу. Ялангуяа халуун хоол, цай хэрэглэж халуунаар идэж уух
6. Содтой усаар тогтмол  хоолой, амаа зайлаарай.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ