
Дээрх заалтад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан. Мөн Монгол улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн зүйл заалт орсон байдаг.
Харин Хуульч, Өмгөөлөгч Б.Мөнхзаяа уг зүйл заалтыг хэлзүйн утгаар тайлбарлалаа. "Тэрээр хууль бүр иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой. Хэлбэрэлтгүй дагаж мөрдөх ёстой. Зүйл заалтад тусгасан зүйлийг дагаж зөвхөн ганцхан удаа сонгох учир үүн дээр өөр маргалдаад байх зүйл байхгүй" гэв. Харин уг зүйл заалтын талаар маргалдаж, мэтгэтцэж байгаа асуудал нь өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд сонгогдсон хүмүүс 4 жилийн хугацаатай байхад сонгогдсон, одоогийн 6 жил гэдэг нь өөр ойлголт юм гэж үзэж буй хэсэг бүлэг хүмүүс байна. Харин өөр ойлголттой хүмүүс нь одоогийн болон өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин нэр дэвших эрхгүй гэх зүйл тусгагдаагүй учир дахин нэр дэвших эрхтэй гэж ойлгоод талаар тэрээр онцоллоо. Харин уг асуудлыг тэрээр онолын үүднээс тайлбарлан "Нийтийн эрхзүйн салбарт зөвшөөрснөөс бусад нь хориглоно, заавал хориглоно гэж зааж байж хориглодог зүйл биш" гэдгийг дурдаж одоогийн Ерөнхийлөгч болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг нэр дэвших эрхгүй гэсэн юм.
BOLOD.MN
Видео эх сурвалж: ТОВЧ.МН