Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Самар түүхээр явсан машинтай иргэд Ерөө голд осолджээ


Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн урд зүгт 315 км зайд буюу Ерөө сумын Буургачин багийн Өвөржаргалант ууланд самар ачсан ачааны хоёр автомашинтай иргэд Ерөө голыг гатлах гэж байгаад мөсөнд цөмөрч, усанд суужээ.
Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн захирагч хошууч Э.Энхбаяраар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй алба хаагчид дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 18:10 цагт Ерөө голын чиглэлд явж, дөрөвдүгээр сарын 12-ны 04:30 цагт очиж, 12:26 цагт Катра загварын 30 тоннын даацтай ачааны автомашиныг тухайн газарт ирсэн дөрвөн Зил-131 машины хүчийг ашиглан, татан гаргажээ.
Алба хаагчид завиар явж, леботка троссыг холбон, цөмөрсөн машинуудыг татаж гаргасан байна. Самар түүх зорилготой явсан 12 иргэн голын цаана отог барин, нэг шөнө, хоёр өдөр болсон байна. Харин голд суусан Зил-131 ачааны машины хувьд өөрсдийн хүсэлтийн дагуу цаанаас ирсэн машинаар татуулан гарч, цааш явна гэсэн тул үлдээсэн байна.
 

Ийн Мандал сумын Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 19-дүгээр ангийн баг бүрэлдэхүүн түргэн шуурхай ажилласны хүчинд эрдэнэт хүний амь насыг хамгаалаад зогсохгүй эд материалын хохирол үүсээгүй байна.
Эх сурвалж: Мандал сумын Онцгой байдалын гал түймэр унтраах, аврах 19-дүгээр анги
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ