http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Амралт, зугаалгын үеэр иргэд хууль бусаар тарвага агнавал торгуультай


Амралт, зугаалгын үеэр иргэд хууль бусаар тарвага агнах, худалдан авах тохиолдол цөөнгүй гардаг. Хуульд зааснаар тарвагыг жил бүрийн 10-р сарын 16-наас дараа оны 8-р сарын 20-ныг хүртэл хугацаанд агнах, барихыг хатуу хориглодог.
Тарвагыг  зөвшөөрөгдөөгүй хугацаанд агнах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдож, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр оногдуулдаг байна.
  • Монгол тарвага агнасан тохиолдолд 410,000 төгрөг × 2 = 820,000 төгрөг,
  • Алтайн тарвага агнасан тохиолдолд 460,000 төгрөг × 2 = 920,000 төгрөгийн нөхөн төлбөрийг зөрчил гаргасан этгээдээс гаргуулна.
Байгаль орчны зөрчлийг 117 тусгай дугаарт хүлээн авч байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ