Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тусгаарлах эмнэлэгт 45 иргэн эмчлүүлж байна

Сүүлийн 24 цагийн байдлаар Баянхонгор аймагт коронавирусний халдварын батлагдсан нэг тохиолдол /Улаанбаатар хотод хурал зөвлөгөөнд оролцоод ирсэн эх үүсвэрээс/ нэмж бүртгэгдлээ. 
Тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байсан таван иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжсэн бөгөөд ийнхүү коронавирусний нийт 59 тохиолдлын 14 нь эмчлүүлж, эмнэлгээс гараад байна. 
Тусгаарлах эмнэлэгт өнөөдөр 11:00 цагийн байдлаар 45 хүн эмчлүүлж байгаагаас 2 иргэний биеийн байдал хүнд, 8 иргэн хүндэвтэр, 35 иргэний биеийн байдал хөнгөн тогтвортой байгааг Аймгийн Онцгой комисс мэдээлэв. 
Өвөрхангай аймгийн БОЭТ рүү явуулсан 222 PCR шинжилгээний хариу гараагүй байгаа бөгөөд хариуг ирүүлсэнээр АОК-оос мэдээлэл хийнэ гэлээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ