Хөвсгөл аймагт 5788 хүн тун вакцин ирж өнөөдрөөс дархлаажуулалт эхэллээ. Тус аймагт БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн VeroCell нэртэй вакцин ирсэн бөгөөд эхний ээлжид Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал зэрэг онцгой нөхцөлд ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдад хийж байна.
![](https://montsame.mn/uploads/content/0bf1ccf1ad41d55a19a096670b5472b9.png)
Мөрөн суманд 2449 хүн тун вакцин хийгдэнэ. Дархлаажуулахажлыг 5 цэгт, тодруулбал Эрдмийн далай цогцолбор сургууль, Титэм, Аваргууд, Ирээдүй, Гурван-Эрдэнэ сургуулиудынзааландзохион байгуулж байна. Вакцинжуулах нэг цэгт эмч, сувилагч болон зохицуулах, бүртгэх, ажиглалтын хэсэгт 5-7 хүн ажиллаж байна.