Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

PCR болон түргэвчилсэн оношлуурын хүрэлцээ хангамж хомсдож байна

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын орлогч, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Галбадрах 17 сумын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй энэ сарын 20-нд цахим хурал хийжээ.

Хурлаар аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр, чиглэлийг хэрэгжүүлэхэд сум орон нутагт тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар санал солилцжээ. Түүнчлэн хурлаасгарсан санал хүсэлтийг нэгтгэн аймгийн Онцгой комиссын хуралд танилцуулан ажиллахаар болсон байна. Мөн аймгийн Онцгой комиссоос сумын Онцгой комисст хүргэсэн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор мэргэжил арга зүйн дэмжлэг, заавар, зөвлөмж, чиглэлийгөгчээ. Улаанбаатар хотод цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан голомттой бүс нутгаас Сэлэнгэ аймгийн байнгын оршин суух бүртгэлтэй хаягтаа ирэх иргэдээ ойрын хугацаанд татан авах ажлыг зохион байгуулахыг сумын Онцгой комисст чиглэл болгон өглөө.

Мөн PCR болон түргэвчилсэн оношлуурын хүрэлцээ хангамж хомсдож байгаа учраас холбогдох дээд шатны байгууллагад санал хүсэлтээ хүргүүлэх. Үүний тулд сум орон нутагт байгаа PCR болон түргэвчилсэн оношлуурын судалгааг гаргаж хүсэлтээ ирүүлэхийг үүрэг болгосон байна. Цаашид аймгийн Онцгой комиссын шуурхай штабтай 14 хоног тутамднэгудаа цахим хурал зохион байгуулж байх саналыг сумын удирдлагууд санал нэгтэй дэмжжээ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ