Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

НМХГ: Зарим газар дархлаажуулалтын урвалын бүртгэл хөтлөөгүй байна


Б.ОД
COVID-19-ийн эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. Дархлаажуулалтын байнгын болон түр цэгүүдэд үйл хоёрдугаар сарын 23-наас эхлэн   шалгалт хийж эхэлсэн юм.
Давхардсан тоогоор 183 цэгт хяналт тавьж, 304 зөрчил дутагдал илрүүлснээс 44 хувийг нь газар дээр арилгуулжээ. Энэ талаар НМХГ-ын Эрүүл ахуйн хяналтын дарга Д.Цэнд-Аюуш “Зөрчил дутагдалтай байсан долоон эмнэлэгт хугацаатай албан шаардлага хүргүүлж тухайн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна. Дархлаажуулалтын үеийн бэлэн байдалд байнгын хяналт тавьж байгаа” гэв.
Дархлаажуулалтыг хийх явцад илэрсэн зөрчлөөс дурдвал, зарим өрөө нь нэг чигийн урсгалгүй, орох, гарах хаалга тусдаа биш, иргэдийг ажиглалт хүлээлгийн өрөөнд 1.5-2 метрийн зайд суулгах ёстой байтал зай бариулаагүй, шаардлагатай санамж зөвлөмж байрлуулаагүй байв.
Харин эмчилгээний чиглэлээр тарилгын сургалтад хамрагдаагүй, дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тохиолдлын мэдээ авагч, мэргэжлийн багийнхныг идэвхжүүлсэн байдал хангалтгүй,дархлаажуулалтын дараах урвалын бүртгэл хөтлөөгүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Эх  сурвалж:www.polit.mn             
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ