Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улаанбаатараас ирэх 1212 иргэн бүртгүүлсэн

Улаанбаатар хотод хөл хорионд байгаа, аймагтаа ирэх хүсэлт гаргасан 1212 иргэн байгааг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Улсын Онцгой комиссоос Улаанбаатар хотод гацсан аймгуудын иргэдийг 12 дугаар сарын нэгнээс орон нутагт нь буцаах түр журам гаргасантай холбогдуулан энэхүү ажлыг зохион байгуулах ажлын багийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуунаар ахлуулан байгуулжээ.

Мөн Улсын онцгой комиссоос гаргасан түр журамд тусгаагүй, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр үйл ажиллагааг зохицуулах түр журам гаргасан байна.

Дундговь аймгийн төв рүү өдөрт нийтийн тээврийн найман автобус үйлчлэх ба 14.00 цагт “Лавай” зам тээврийн товчооноос хөдлөх ажээ.

Хувийн унаагаар сум руу зорчих иргэдийг шууд сум руу явуулах ба нийтийн тээврээр аймгийн төвд ирээд сум руу явах иргэдийг сум сумаас нь нэгдсэн байдлаар татан авах зохицуулалтыг хийнэ хэмээн аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга О.Бат-Эрдэнэ мэдэгдсэн.  

Харин аймгаас Улаанбаатар хот руу явахаар 71 иргэн хүсэлтээ өгсөн байна. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ