Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ханх, Хатгал, Бүрэнтогтох чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн зогсоолоо



Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэнГовьсүмбэр аймагт бүртгэгдсэн коронавирусний тохиолдолтой хавьтал байж болзошгүй гэж үзэн аймгийн Шуурхай штабаас шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Үүний хүрээнд өнөөдөр Ханх, Хатгал, Бүрэнтогтох чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хааж тэг зогсолт хийсэн гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Д.Дашням мэдээллээ. Шинжилгээний баталгаат хариу гартал дээрх чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй гэнэ. Харин бусад чиглэлд түлээ түлш, идэш бэлтгэх, буяны ажил гэсэн 3чиглэлийн дагуу зорчуулж байгаа ажээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ