Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРААХ ЗУРГААН АЙМАГ УЛААНБААТАРААС ИРЭХ ИРГЭДИЙГ НЭВРҮҮЛЭХГҮЙ


Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ аймгууд Улаанбаатараас ирэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох шийдвэр гаргалаа.
 Хэнтий аймагт гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргсан бол Дархан-Уул, аймаг вакцин хийж дуусах хүртэл нийслэлээс ирэх иргэд, автомашинуудыг нэвтрүүлэхгүй. Харин бусад аймаг, сумаас тус аймагт очих иргэд асуумж бөглөн нэвтрүүлэхээр болжээ.
Хөвсгөл аймгийн хувьд Улаанбаатар хотоос ирэх болон Улаанбаатар хотруу гарах хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоов.
Баянхонгор аймгийн хувьд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс Улаанбаатар хотоос зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буян ном, хойшлуулшгүй ажлын шаардлагаар тус аймагт ирэх иргэдийг хүн тус бүрийн ПГУ шинжилгээний хариу, хүчинтэй хугацааг үндэслэж нэвтрүүлнэ.
Сэлэнгэ аймгийн хувьд Улаанбаатар хот болон халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг өнөөдрийн /2020.03.11/ 06:00 цагаас гуравдугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл зогсоожээ.
Хэнтий аймгийн Засаг даргын захирамж: 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ