Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цэвэрлэх байгууламж 4 дүгээр сард ашиглалтад орно

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ахуйн бохир усны биологи цэвэрлэгээний Цэвэрлэх байгууламжийн ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бөгөөд ирэх 4 дүгээр сард ашиглалтад орно.  

Тус цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 3000 м3 бохир усыг хүлээн авч, биологийн цэвэрлэгээний “Хөдөлгөөнгүй өнгөр тогтоогч бүхий идэвхтлагийн“ технологи ашиглан цэвэрлэх байгууламжаас гарсанлагийгболовсруулан бордоо хийх боломжтой юм. Цэвэрлэх байгууламжийн ойролцоох багийн иргэдэд урин дулааны цагт бохир их үнэртдэг учраас иргэдийн эрүүл ая тухтай орчинд амьдрах эрх зөрчигдөж ирсэн. “Анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэлэг технологи ашиглан барьснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлбагасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандарт дээшилж, иргэд ая тухтай эрүүл орчинд амьдрах боломж бүрдэх олон талын ач холбогдолтойгэнэ.

Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийнМОН3713” төсөл нь Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 5 аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламж барих ажлыг2019 ондэхлүүлсэн ажээ.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ