Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архангай аймгийн гадаргын усыг шинжилжээ


Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны хоёрдугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс "Тэрхийн цагаан нуур", "Өгий нуур" харуул, Урд тамир дээд, доод хяналтын-шинжилгээний цэгүүдийн орчмын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр гэж гарсан байна.
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу "Тэрхийн цагаан нуур", "Өгий нуур-Өгий нуур", "Урд тамир" дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 4 сорьцод химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлжээ.
Энэ оны хоёрдугаар сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулсан байна.   
"Тэрхийн цагаан нуур"-ын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлоход нуурын усны орчин сул шүлтлэг, бага эрдэсжилтэй, усны хатуулаг 1.90 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж эвийн агууламжаас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байжээ.
Мөн "Өгий нуур-Өгий нуур" нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Шинжилгээний дүнд нуурын усны орчин сул шүлтлэг, их эрдэсжилтэй, усны хатуулаг нь 4.48 мг-экв/л буюу боломжийн зөөлөн устай гэж гаржээ.
Харин Урдтамирын голын усны эрдэсжилт бага, орчин саармаг болон сул шүлтлэг,  усны хатуулаг нь 0.85-1.29 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй гэжээ.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээг мөн хийдэг байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал, бохир ус цэвэршилт 73.3 хувь гарсан байна.
Үндэсний шуудан
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ