Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл анхны хуралдаанаа хийв



Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 98 дугаар тогтоолоор аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг 18 хүний бүрэлдэхүүнээр шинэчлэн байгуулсан.

Тус зөвлөл нь орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тооцон төлөвлөх, аливаа аюулт үзэгдэл, осол тохиолдохоос өмнө урьдчилан сэргийлэх, гамшгийн дараа сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

Зөвлөл өчигдөр анхдугаар хуралдаанаа хийж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.

Мөн зөвлөлийн гишүүдэд Монгол Улсын Засгийн газрын гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулсан тухай тогтоол, зөвлөлийн ажиллах журам, гамшгийн эрсдэлийг бууруулахад төрөөс баримталж буй бодлого хөтөлбөр, олон улсын чиг хандлага, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар танилцууллаа. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ